Халдвартай иргэд адуу худалдаж авахын тулд хулгайн замаар нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-03 21:30:19

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Тусгаарлах байранд тусгаарлагдаж байхдаа коронавирусний халдвартай нь шинжилгээгээр тогтоогдсон Өмнөговь аймгийн хоёр иргэний хувьд гуравдугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгаас гаран, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дайрч, Дорнод аймгийн Сэргэлэн, Баяндун сумаар явж, адуу авсан гэж мэдүүлжээ.

Тэднийг буцах замдаа Цагаан-Овоо сумын ШТС-аар үйлчлүүлж байхад нь саатуулан тусгаарласан байна. Дээрх хоёр иргэн батлагдаагүй зам буюу хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоосон бөгөөд аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. 


Холбоотой мэдээ