“Perseverance”-ийн Ангараг дээр газардаж буй дүрс бичлэгийг танилцууллаа

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-02-23 14:58:10

ВАШИНГТОН. /Fox News/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ “Perseverance” сансрын аппаратынхаа Ангараг гараг дээр газардах үедээ хийсэн дүрс бичлэгийг танилцуулжээ.


How to Land on Mars” нэртэй дүрс бичлэг “Perseverance”-ийг Ангарагийн агаар мандал руу орсноос 230 секундын дараа буюу Ангарагийн гадаргуугаас дээш 11 километрийн зайд байхад эхэлж, тус гаргийн гадаргуу дээр шүхрээр буух хүртэл нь үргэлжилсэн байна.


Мөн “Perseverance”-ийн микрофон Ангарагийн чимээг бичжээ. Энэхүү аппаратыг нийт 23 камераар тоноглосон байна. Perseverance”-ийн судалгаа дөнгөж эхэлж байгаа боловч сансар судлалын түүхэн дэх хамгийн сайн дүрслэлүүдийг хэдийн ирүүлээд байна” гэж “NASA”-гийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Стив Юрчик мэдээлжээ.


“NASA”-гийн энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Ангараг дээр эртний амьдрал байсан эсэх ул мөрийг хайж, дээж цуглуулах юм. Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас өнгөрсөн оны долоодугаар сарын 30-нд хөөргөсөн “Perseverance” нь Улаан нүдэн гараг дээр хоёрдугаар сарын 18-нд газардсан билээ. 

Холбоотой мэдээ