Зам тээврийн ослоос хүүхдүүдийг сэргийлэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-06-04 16:31:19

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр тохиодог “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд Замын цагдаагийн газраас өнөөдөр Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” уриатай өдөрлөг зохион байгууллаа.

Эл өдөр нь автомашины хөдөлгөөнийг тодорхой орчинд хориглох бус автомашины хор уршгийг ойлгуулах, нийтийн тээврийг дэмжих, унадаг дугуй болон эко тээврийн хэрэгслийн хэрэглээг дэлгэрүүлэх зорилготой.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар дэлхийд нэг жилд зам тээврийн ослоор 186 мянга 300, өдөрт 500 гаруй хүүхэд нас барж байна. Харин манай улсад 2010-2014 онд зам тээврийн осолд 14151 хүүхэд өртсөн гэх мэдээлэл бий. Ослын шалтгаан нь  хүүхдээ зориулалтын суудалд суулгахгүй, хамгаалах бүс зүүлгэхгүй автомашинд авч явж буйгаас хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амиа алдах эрсдлийг дагуулдаг байна. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо өөрсдөө зөв үлгэрлэж гарцаар зам хөндлөн гарах, автомашины зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг өдөрлөгийн үеэр уриалж байлаа.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ