Хөвсгөл аймгийн 5 суманд нэмэлт санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-20 14:24:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл, Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ, Их-Уул, Төмөрбулаг зэрэг сумын ИТХ-д нэр дэвшигчдэд өгсөн санал тэнцсэн учраас нэмэлт санал хураалтыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулна.

Тус аймгийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад 86096 сонгогч бичигдсэнээс 50910 хүн санал өгсөн байна. Санал өгсөн иргэдийг насны ангиллаар авч үзвэл 18-25 насны 4725, 26-40 насны 17247, 41-55 насны 17257, 56-аас дээш насны 11681 иргэн байна. Хүйсийн ангиллаар авч үзвэл 22833 эрэгтэй, 28077 эмэгтэй санал өгч нийт сонгогчийн нэрийн жагсаалтад бичигдсэн иргэдийн 59,10 хувь нь саналаа өгчээ.

 

 

Холбоотой мэдээ