Түргэний машинд зам тавьж өгөөгүйгээс осол гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-03 19:00:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Их тойруу, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх "Дөлгөөн нуур" төвийн урд замд өнөөдөр өглөө 07.30 цагийн үед  "Тоёота Акуа" маркийн автомашин яаралтай тусламжийн түргэний машиныг мөргөжээ. Мөргөлтөөс үүдэн түргэн тусламжийн автомашин хажуугаараа унаж осолдсон байна. 

Явган зорчигчдын хэлж буйгаар суудлын автомашин түргэний машинд зам тавьж өгөөгүйгээс осол гарсан гэжээ. 

Ослын улмаас хүний амь эрсдээгүй, "Тоёота Акуа" машины жолооч эмэгтэй бэртэж, ГССҮТ-д хүргэгджээ. 


Холбоотой мэдээ