Цагдаагийн газрын 80 жилийн ойн баяр болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-08-07 18:28:39

Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг дахь Цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна.

Ойн арга хэмжээний хүрээнд аймгийн удирдлагууд, Увс аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон тус албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамтран ажилладаг байгууллага, хамт олон өнөөдөр Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр цагдаагийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг цагдаагийн албаны болон аймгийн шагналаар шагнаж урамшуулсан юм. Баярын арга хэмжээ хүндэтгэлийн хүлээн авалт, баярын хурлаар яг одоо үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ