Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 2200 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-23 21:06:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 23 сумын 129 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд нийт 2218 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт ирүүлсэн байна. 

Сонгогчдоос ирүүлсэн хүсэлтийг хэсгийн хороонд нягтлан үзэж 2200 сонгогч буюу 99,5 хувиас нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна. Журмын шалгуурт нийцээгүй 10 сонгогчийг өөрийн биеэр ирж санал өгөх боломжтой гэж үзсэн тул  зохих хариуг хүргүүлсэн байна.  Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахад 2018 чиглэлд мөн тооны тээврийн хэрэгсэл сонгуулийн хорооны нийт 552 ажилтан ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.

Тус иргэдийн 2185 сонгогч буюу 98,9 хувь нь эрүүл мэндийн  байдлын улмаас, 3 сонгогч буюу 0,1 хувь нь нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, 12 сонгогч буюу 0,5 хувь нь баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ