Жаргалант сумын нутагт гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-04-17 10:36:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн Тойнбаян-Уул гэдэг газар ойн түймэр гарсан бөгөөд нутгийн иргэд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Аймгийн төвөөс урд зүгт 210 км, сумын төвөөс урд зүгт 30 км-т ойн түймэр энэ сарын 16-нд гарсан байна. Орон нутгийн иргэд оройн 22 цагт түймрийн тархалтыг зогсоосон бөгөөд өнөөдөр бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойн нөхөрлөлийн мод цэвэрлэж, тусгаарласан 20 га талбай өртөж шатжээ. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 5 удаагийн ой хээрийн түймэр гараад байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ