“Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв”-д хөгжмийн зэмсэг нийлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн төв”-д
хөгжмийн зэмсэг, техник тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг З.Нямсүрэн захиралтай
“Ногоон жуужай” компани улсын төсвийн 33 сая 560 мянган төгрөгийн хөрөнгө
оруулалтаар хийж өнөөдөр хүлээлгэн өглөө.
“Баруун бүсийн
хүүхдийн хөгжлийн төв” нь сэтгэх чадвар, оюун ухааныг хөгжүүлэх, сонгодог болон
ардын урлаг, спортын төрөл, тоглоом наадгай, гадаад хэл, зураг, загвар дизайн,
техник сэтгэлгээ, ЭЕШ-д бэлтгэх тусгай хөтөлбөр гэсэн чиглэлээр 20 гаруй
дугуйланг төрөлжүүлэн хичээллүүлж, хүүхэд багачуудыг хөгжүүлэх юм байна.
Улаангом хотноо шинээр барьсан уг барилгыг анхлан шашин
соёлын төв болгохоор зорьж байсан ч одоогоор “Баруун бүсийн хүүхдийн хөгжлийн
төв” болгож, тохижилт хийж эхлээд байна.