Хилийн зурваст 173 малчин өрх өвөлжинө

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-11-25 10:10:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт өвөлжилт хэвийн зарим нутагт бэлчээрийн гарц муу байсантай холбоотойгоор отор нүүдэл хийж байна.

Тус аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Ц.Гантулга хэлэхдээ "Амйгийн нийт бэлчээрийн 40 хувь гандуу, 30 хувь гантай, 30 хувь боломжийн байна. Одоогоор  20 өрхийн 15 мянган мал Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн нутагт,  209 өрхийн 70,9 гаруй мянган мал аймаг дотроо оторлож байна. 173 өрхийн 62,8 мянган толгой мал хилийн зурваст,  616 өрхийн 260,8 толгой мал улсын тусгай хамгаалалттай газарт өвөлжихөөр  мэдээллээ ирүүлээд байна" гэлээ.

Оторт байгаа айлуудад хүндрэл гайгүй байгаа бөгөөд зарим айлд усны асуудал үүсч байгаа хэдий ч тухайн нутгийнхаа малчидтай тохиролцож байгаа аж. 

Малчид байгалиас бэлтгэх хадлангийнхаа 55 хувийг бэлдсэн байна. Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдад бэлчээрийн гарц тааруу байсантай холбоотойгоор малчид байгалиас хадлан бэлдэх боломжгүй байжээ. Сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс тэжээлийн нөөцийн 82,7 хувийг хангасан. Аймгийн аюулгүйн нөөцөд тэжээл 100 хувь, өвс 66.7 хувь хангаад байгаа аж. Өвс тэжээл нийлүүлэх боломжит аймгуудаас татаж авах ажлыг эрчимжүүлэх юм байна.  

Холбоотой мэдээ