Хүсэлт гаргасан хүүхэд бүрт тэтгэмж олгох тогтоолыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-22 13:01:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэж дэмжлээ.


Тогтоолын төслийг баталснаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 нас хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөнгөн тэтгэмж олгох юм.


Төслийн анхны хэлэлцүүлгийн үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Холбоотой мэдээ