Сирийн дүрвэгсэд эх орондоо буцаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-16 09:20:27
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн терроризмын эсрэг цэргийн ажиллагааны явцад Сирийн Эт-Телль-эль-Абьяд дүүргийг террористуудаас чөлөөлсний дараа тус хотын оршин суугчид орон гэртээ эргэн ирж эхэлжээ.


Ням гарагт “Энх тайвны эх үүсвэр” цэргийн ажиллагааны хүрээнд Эт-Телль-эль-Абьяд дүүргийн төв хэсгийг “Курдистаны ажилчны нам”, “Курдын Ардын чөлөөлөх арми” хэмээх зэвсэгт бүлэглэлээс чөлөөлсөн байна.


Таван жилийн турш террористуудын хяналтанд байсан тус дүүргийг анх “Лалын бүлэглэл”-ийн террористууд эзэлж байжээ. Хожим АНУ-ын дэмжлэгтэй Курдын Ардын чөлөөлөх армийн анги нэгтгэлүүд хяналтдаа аваад байсан аж.


Холбоотой мэдээ