Ойрын өдрүүдэд салхи шуургатай байхыг анхаарууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-01 11:47:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, цаашдаа нийт нутгаар эрс хүйтэрч, салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.
1-нд хангайн уулархаг нутаг, хээр талын нутгаар, 2-нд зарим газраар хур тунадас орох бол 1, 2-ны өдрүүдэд 10-12м/с, зарим үед 14-16м/с хүрч ширүүсэх юм байна.
1-нээс эрс хүйтэрч, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус байх аж. Харин Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 6-наас бага зэрэг дулаарна.
Холбоотой мэдээ