“Volkswagen” логогоо шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-11 13:44:52

БЕРЛИН. /Bloomberg/. Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Франкфурт хотноо зохион байгуулж буй авто шоуны үеэр шинэ загварын автомашинаас гадна брэндийн шинэ логогоо танилцуулсан байна.


Volkswagen”-ийн шинэ лого өмнөхтэй төстэй хэдий ч үсгүүд илүү нарийсаж, хоёр хэмжээст дүрслэлтэй болжээ. Автомашины утаа ялгарлын шалгалтыг давахын тулд хууль бус арга хэрэглэсэн хэрэгт холбогдож байсан “Volkswagen” компани байгальд ээлтэй автомашин үйлдвэрлэгч болохыг зорьж байгаа ажээ.


"Брэндийн шинэ хэв маяг компанийн шинэ эрин үеийн эхлэлийг бэлгэдэж байгаа юм" гэж “Volkswagen” компанийн маркетинг, борлуулалт хариуцсан дарга Юрген Штакманн хэлсэн байна.


Уг авто шоуны үеэр “Volkswagen” компани цахилгаан хөдөлгүүртэй шинэ үеийн автомашинуудынхаа анхдагч болох “ID.3”-ыг албан ёсоор танилцуулжээ. Бүтэн цэнэгээр 420 километр зам туулах чадалтай уг автомашины цахим захиалгыг өнгөрсөн тавдугаар сард нээснээс хойш 30 мянга гаруй захиалга иржээ. 

Холбоотой мэдээ