БНХАУ-ын сэтгүүлчдийн холбоо Хонконгийн жагсагчдыг шүүмжилжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-08-15 12:20:34

БЭЭЖИН. /China Daily/. Мягмар гарагийн орой Хонконгийн Олон улсын нисэх буудлын ойролцоо жагсаж байсан эсэргүүцэгчид БНХАУ-ын сэтгүүлчид халдсан явдлыг тус улсын Бүх сэтгүүлчдийн холбоо зэмлэн буруушаажээ.


Жагсагчид “Global Times” сонины сэтгүүлч Фу Гуохаог ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулж, түүнийг бүсэлж, биед нь халдаж, хүчээр барьж авсныг “уучилшгүй” үйлдэл гэж Хятадын Сэтгүүлчдийн холбооны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.


Мөн ийм явдал болсонд ихээхэн харамсаж буйгаа халдлагад өртсөн сэтгүүлчид илэрхийлээд, аюултай нөхцөлд байсан хэдий ч Хонконгийн цагдаагийн ажилтнуудыг дэмжиж буйгаа илэрхийлсэн Фу Гуохаод хүндэтгэл үзүүлжээ. 

Холбоотой мэдээ