Элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр улсад нэгдүгээр байрт шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-13 13:13:05

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр улсдаа нэгдүгээр байрт шалгарсан амжилт гаргажээ. 

Тус аймагт боловсролын салбарыг уналтанд орсон хэмээн үзэж зөвхөн салбар руу чиглэсэн дөрвөн хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн билээ. Үүнд багш нараа хөгжүүлэх зорилгоор  "Багш хөгжил", математик сургалтыг сайжруулж, багш сурагчдын идэвхийг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах "Оюуны хурд" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Мөн "Англи хэлтэй Өмнөговь", "Хүүхэд хөгжлийн түлхүүр" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үр дүн гарчээ.Энэ жил тус аймагт 12 дугаар ангийг 144 хүүхэд дүүргэсэн бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтыг 120 гаруй хүүхэд өгсөн аж. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр улсдаа сүүлээсээ хоёрт орж байсан удаа тус аймагт буй боловч орон нутгаас боловсролын салбарыг хөгжүүлэх, сургалтын орчныг сайржуулах талаар дэд хөтөлбөр хэрэгжүүлснээр амжилтад гаргах нөхцөл бүрджээ. 

Холбоотой мэдээ