Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарт 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬМонгол Улсын Ерөнхий сайд үдээс хойш 18 цагт Дорноговь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байна.
Уулзалтын үеэр тэрээр Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарт 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болсныг дуулгасан бөгөөд үүнийг дагалдуулж аймгийн нэгдсэн эмнэлгийн хэрэгцээнд зориулж авто машиныг түлхүүрийн хамт салбарын удирдлагуудад гардууллаа.
Ерөнхий сайдын Ажлын багийн бүрэлдэхүүнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон бусад албаны хүмүүс ажиллаж байна.
Х.Эрдэнэбулган