Сэвлэг хүргээх, үс засуулахад тохиромжгүй

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-06-05 07:17:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 2. Буд гараг. Хэрцгий охин одтой, долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр.


Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Сэрэхүй 

Суудал: Шороо


Наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.


Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.


Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг хүргээх, үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Холбоотой мэдээ