Авто зогсоолоо шинэчилэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-29 09:58:11

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ, ЗДТГ-аас сумын төвийнхөө авто зогсоолыг шинэчлэн засварлахаар боллоо.

Замын-Үүд сум бол Монгол Улсын үүд хаалга болсон чухал газар төдийгүй  энд ирсэн гадаад дотоодын жуулчид, аялагчид, бизнес эрхлэгчид заавал төв талбайгаар дайрч галт тэрэг болон авто машинаар зорчдог тул зайлшгүй засварлах шаардлага байгаа аж.

Тиймээс одоо байгаа хуучин хавтангуудаа  сольж замыг асьфалтан  хучилтаар хучих бөгөөд эргэн тойронд гэрэлтүүлэг суурилуулах юм.

Орон нутгаас төв талбайн дэргэдэх авто зогсоол руу орж гарсан машин бүрээс 500 төгрөгийн татвар авдаг бөгөөд ирэх дөрөвдүгээр сар гэхэд 70 орчим сая төгрөг хуримтлуулах тооцоог хийжээ. Ингэснээр дээрх хөрөнгөөр авто замын зогсоолыг бүрэн шинэчлэх юм байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ