Зөвшөөрөлгүй газраас элс, хайрга, хар шороо ачихыг хориглолоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-04-18 16:35:57

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас иргэдийг элс, хайрга чулуу, хар шороо, тоосгоны шороог ачихдаа зөвшөөрөл авах, эсвэл зөвшөөрөгдөх цэгээс болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс авч ашиглахыг анхааруулж байна. 

Хэрэв зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал болох элс, хайрга чулуу, тоосгоны шороо, хар шороог олборлож ачиж тээвэрлэж ашигласан, худалдан борлуулсан тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох аж. Тодруулбал, тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасуулах, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, 200-2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээг авах юм байна. Иймээс иргэд хэрвээ элс, хайрга хар шороо, чулуу, тоосгоны шороог ачихаар бол Улаангом сумын ЗДТГ-аас зөвшөөрөл авах аж.

Холбоотой мэдээ