Алаг-Эрдэнэ сумын багш Г.Энхтуяаг Алтан гадас одонгоор шагналаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-04-18 14:48:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын бага боловсролын багш Г.Энхтуяаг өнөөдөр Алтан гадас одонгоор шагналаа. Түүнийг Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд одонгоор шагнажээ. 

Гомбын Энхтуяа нь 1988 онд Алаг-Эрдэнэ суманд дотуур байрны багшаар ажлын гараагаа эхэлсэнээс хойш боловсролын салбарт бага ангийн багшаар тасралтгүй 30 жил ажиллаж байгаа юм. Тэрээр бага насны хүүхдийг сурган хүмүүжүүлэх өөрийн гэсэн арга барилтай, 2000 гаруй хүүхдэд бага боловсрол эзэмшүүлсэн хоймор нутгийн шилдэг багш нарын нэг ажээ.

Холбоотой мэдээ