“Цагаан хэрэм”-ийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-04-18 13:40:54

БЭЭЖИН. /Xinhua/. “Цагаан хэрэм” байгууламжийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна хэмээн БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн удирдах газар лхагва гарагт мэдэгдсэн байна.


“21 мянга гаруй километр урт “Цагаан хэрэм”-ийг хамгаалж, сэргээн засварлаж, анхны төрхийг нь хэвээр хадгална” гэж Үндэсний соёлын өвийн удирдах газрын дэд дарга Сун Синьчао мэдэгджээ.


Мөн тэрбээр, “Цагаан хэрэм”-ийн зарим хэсэгт тогтмол засвар болон яаралтай засварын ажил шаардлагатай байгааг онцлоод, байгууламжийг сайтар шалгаж, сайжруулан засварлах шаардлагатай хэсгүүдийг олж мэдэгдэхийг орон нутгийн эрх баригчдад уриалсан байна. 

Холбоотой мэдээ