Т.Доржжүгдэрийн хонь гурав төллөөд 10 толгой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-13 15:08:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1-р багийн залуу малчин  Түвдэндоржийн Доржжүгдэрийн хар халзан хонь энэ жил 4 ихэр хурга гаргажээ.

Энэ хонь нь гурав дахь жилдээ төллөж байгаа бөгөөд анхны жилээ гурван ихэр, өнгөрсөн жил гурван ихэр энэ жил дөрвөн ихэр хурга гаргаж 10 толгой болоод байгаа гэнэ. Т.Доржжүгдэр нь 260 гаруй мал тоолуулсан удам залгасан залуу малчин бөгөөд энэ хавар 4 ихэр төл хүлээн авч мал сүргээ өсөх нь гэж бэлгэшээж байгаа аж. Түүний аав н.Түвдэндорж нь Завхан аймгийн Баянтэс сумын харъяат олон жил мал маллаж байгаа аймгийн аварга малчин хүн юм гэдгийг Цэцэрлэг сумын 1-р багийн Засаг дарга Ц.Даваацэрэн хэлж байлаа.

Холбоотой мэдээ