Сьерра-Леон “Эбола”-гүй улс болсныг мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2016-03-18 11:33:30

ЖЕНЕВ. /TASS/. “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний /ЭВҮӨ/ халдварын тархалт Сьерра-Леон улсад зогссоныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдлээ. Энэ тухай “France-Presse” агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, Баруун Африкийн орнуудад уг вирус халдварласан тохиолдол дахин бүртгэгдээгүй байна.

ЭВҮӨ-ий халдвар Баруун Африкийн Гвиней, Сьерра-Леон, Либери гэсэн гурван оронд хамгийн ихээр тархсан юм.

ДЭМБ-ын мэдээлснээр, уг вирусийн халдварыг дэлхий даяар 28600 хүн авснаас 11300 гаруй нь нас баржээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ