НҮБ: БНАСАУ цөмийн хөтөлбөрөө нууцаар боловсруулж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-02-18 12:58:37

ТОКИО. /TASS/. БНАСАУ иргэний зориулалттай байгууламжуудыг ашиглан цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө боловсруулсаар байгаа тухай Киодо агентлаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэргэдэх шинжээчдийн комиссын тайлан мэдээнээс иш татан уламжилжээ.


“БНАСАУ агаарын хүчтэй цохилтоос хамгаалах зорилгоор баллистик пуужингуудыг угсрах болон туршихад иргэний зориулалттай байгууламжуудыг тухайлбал, нисэх онгоцны буудлуудыг ашиглаж байгааг шинжээчдийн комисс тогтоосон” гэж тус агентлаг мэдээлсэн байна.


Шинжээчдийн тайлан мэдээнд дурдсанаар, тус улс авто замын уулзварууд эсвэл автомашины томоохон замуудын ойролцоо оршдог объектуудыг ашиглаж байгаа аж. Үүнээс гадна, Йонбён дэх цөмийн объектод үйл ажиллагаа явуулсан хэвээр байгааг баримт бичигт нотолсон байна.


Өнгөрсөн оны есдүгээр сард БНАСАУ-ын нийслэл Пёньян хотноо болсон Солонгос хоорондын гурав дахь дээд хэмжээний уулзалтын дүнд Умард Солонгосын эрх баригчид Тончанни дахь пуужингийн туршилтын талбайгаа хааж, Йонбён дэх цөмийн объектыг татан буулгахаа амласан билээ.

Холбоотой мэдээ