Хөвсгөлд сар шинийн өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-12 13:44:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг зөрчилгүй тайван байлаа гэж Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ.

Тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Сар шинэ-2019"нэгдсэн арга хэмжээний хүрээнд хот хоорондын замд хяналт шалгалт хийж хурд хэмжигч багажаар хурд хэмжиж жолооч зорчигч нарт анхааруулга санамж өгч ажилласан байна.


Баярын өдрүүдэд буюу энэ сарын 4-10-ы хооронд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2 зөрчил гарсан байна. 

Холбоотой мэдээ