Сар шинийн баяраар БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтууд амарна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-02 10:30:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяр буюу хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтууд амарна. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана.

ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг авто замын боомт амралтгүй буюу 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу 08.00-17.00 цагийн хооронд ажиллана. Бусад авто замын боомтууд амарна.  Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу үйлчилнэ. Сар шинийн баяраар ажиллах болон амрах хилийн боомтуудын дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Холбоотой мэдээ