Томуугаар өвчлөгсдийн 69 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-02 10:01:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 55,1 хувийг 15, 69 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 4 хүртэлх насныхны өвчлөл 16,8 хувиар буурч, 15 хүртэлх насны өвчлөл 23,2 хувиар ихэсчээ.

Амбулаториор 3783 хүн үйлчлүүлсний 6 хувь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдон өмнөх 7 хоногоос 2,8 хувиар багасчээ. Амбулаторийн нийт үзлэгт Дэлгэрмөрөн, Далайн-Элбэрэлт, Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуу, томуу төст өвчин 10-аас дээш хувьтай, Галт, Жаргалант, Цагаан-Уул, Цэцэрлэг,Чандмань-Өндөр, Шинэ-Идэр, Цагааннуур сумд ба нийт эрүүл мэндийн байгууллагуудын 34,4 хувьтай байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ