Саудын Арабын эмэгтэйчүүд аяллын хөтөч хийх эрхтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-01-21 13:22:32

ДУБАЙ. /RIA Novosti/. Саудын Арабын 150 орчим эмэгтэй тусгай зөвшөөрөлтэй аяллын хөтөч болох зорилгоор өргөдлөө өгсөн тухай тус улсын "Saudi Gazette" сонин ням гарагт мэдээлжээ. 


Эмэгтэй хөтөч нарт зориулсан анхны зөвшөөрлийг энэ сард багтаан олгоно. Одоогийн байдлаар тэд холбогдох сургалтад хамрагдаж байна гэж Саудын Арабын Аялал жуулчлал, үндэсний өвийн агентлаг мэдэгдсэн байна. Өргөдөл өгсөн бүсгүйчүүд бүгд аялал жуулчлалын салбарт дээд боловсрол эзэмшсэн, 2012 оноос хойш их сургууль төгссөн хүмүүс аж. Гэхдээ тэд хамгийн багадаа 23 настай байх ёстой байна.


Саудын Арабын аялал жуулчлалын салбарт эзлэх ажилтнуудын хувь одоогийн байдлаар 30 хүрэхгүй хувьтай байна. Үүний сацуу тус улсын эрх баригчид эдийн засгийн янз бүрийн салбарт гадаадын хүчийг орлуулах бодлогыг идэвхтэй явуулж байгаа юм.


Саудын Арабын эмэгтэйчүүд өнгөрсөн оноос эхлэн автомашин жолоодох эрхтэй болсноос гадна, онгоцны үйлчлэгч, зорчигч тээврийн нисэх онгоцны нисгэгч зэрэг хэд хэдэн мэргэжил эзэмших боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ