Сэлэнгийн “Шинэ Бадрах” дэвжээний өсвөрийн тамирчид улсад түрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Монголын жюү жицүгийн улсын аварга шалгаруулах нээлттэй
тэмцээнд Сэлэнгийн “Шинэ
Бадрах” дэвжээний тамирчид амжилттай оролцож, ганзага дүүрэн нутагтаа ирлээ.
Тэд 12 алт, 13 мөнгө, 12 хүрэл хүртэж, нийт 3410 оноогоор тэргүүлж, цом, аваргын алтан медалийн эзэд болжээ. Мөн тус багийн насанд хүрэгчдийн багийн тамирчид зургаан алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, 1520 оноогоор дэд байрт шалгарч, цом, мөнгөн медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд таван улсын 35 байгууллагын 755 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.