Халамжийн мөнгийг энэ сарын 21-нээс олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-01-16 10:16:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс иргэдэд хандаж мэдээлэл хийлээ. Шинэ он гарсаар халамж үйлчилгээний тэтгэмж авдаг иргэд мөнгөө авч чадахгүй байна. Мөн сарын эхээр өгдөг байсан тэтгэмж одоо болтол өгөгдөхгүй байна гэх зэргээр иргэдээс гомдол санал нэлээд иржээ. Иймээс иргэдэд хандаж дараах мэдээллийг өглөө.

2019 оноос халамжийн сангийн санхүүжилт орон нутгийн төсвөөс улсын төсөвт шилжиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгогдохоор болсон байна. Иймээс Сангийн яамнаас төрийн сангийн санхүүжилтийн эрх нээх үйл ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас хэвийн үйл ажиллагаатай болно. Улсын төсвөөс 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хөдөлмөр, халамж үйлчилгээний санхүүжилт олгогдох болно хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ