Ром хот аялал жуулчлалын тухай шинэ хуультай болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-19 16:37:10
twitter.com/Nyamkanmk

РОМ. /CNN/.  Хэрвээ та дараагийн аяллаа Италийн Ром хот руу хийж, зуутын захирагч шиг хувцаслаж гудамжинд шар айраг шимж суухаар зэхэж байгаа бол энэ төлөвлөгөөгөө дахин нэг тунгаан бодох хэрэгтэй болжээ.


Учир нь тус хотын зөвлөл аялал жуулчлалын тухай шинэ хуулийг саяхан баталжээ. Энэ хуулийн хүрээнд эртний Ромын баатрууд буюу гладиаторууд шиг хувцаслах эсвэл ийм хувцастайгаар жуулчидтай зураг авахуулсан тохиолдолд 450 ам.доллараар торгуулах ажээ.


Үүний зэрэгцээ гудамжинд согтууруулах ундаа уух, хотын усан сан руу орох зэргийг уг хуулиар хориглосон байна.


Өмнө нь Ром хотын гудамжинд согтууруулах ундаа уух нь түр зуурын хориг төдий байсан бол одоо бүр ууж болохгүй болжээ. Орой 10 цагаас хойш гудамжинд юм ууж харагдах юм бол мөн торгуулах бөгөөд бар, клубуудыг шөнийн 2-7 цагийн хооронд согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхийг хориглосон байна.


Уг хуулийн хэрэгжилтийг цагдаа нар хянаж, мөрдүүлэх бөгөөд удаа дараа торгуулсан хүн 60 хоног хүртэлх хугацаагаар хот руу дахин нэвтрэх эрхээ хасуулах ажээ.

Холбоотой мэдээ