АНУ-д үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-14 10:53:59

ВАШИНГТОН. /VOA/. Өнгөрсөн 2017 онд АНУ-д үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 орчим хувиар өссөн тухай тус улсын Холбооны мөрдөх товчооноос мягмар гарагт мэдээлэв.


Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, тус онд энэ төрлийн гэмт хэрэг 7175 гарсан нь өмнөх оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 1054-өөр өссөн аж.


Түүнчлэн үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн дийлэнх буюу 60 орчим хувь нь арьсны өнгө болон үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй байсныг тогтоосон бол 20 гаруй хувь нь шашин шүтлэгээс үүдэлтэй байжээ. Харин бэлгийн чиг хандлагатай холбоотой гэмт хэрэг 15 хувийг эзэлсэн байна.


АНУ-д сүүлийн үед үзэн ядалтаас үүдэлтэй цуврал гэмт хэргийн тоо нэмэгдэх болсон энэ үед Холбооны мөрдөх товчооноос энэхүү тайланг олон нийтэд танилцуулсан юм. Өнгөрсөн 10 дугаар сард л гэхэд зүүн нутгийн Пенсильвани муж улсад 11 хүн бууны суманд өртөн амь үрэгдсэн аймшигтай хэрэг гарсан юм. 

Холбоотой мэдээ