Грекийн музей болон түүхийн дурсгалт газруудыг сонирхох жуулчдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-13 11:42:38

АФИН. /Xinhua/. Энэ оны эхний долоон сарын байдлаар Грекийн музей болон түүхийн дурсгалт газруудыг сонирхох жуулчдын тоо ихээхэн нэмэгдсэн тухай тус улсын Статистикийн хорооноос мэдээлэв.


Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, дээрх хугацаанд музей болон түүхийн дурсгалт газруудаар зочилсон хүмүүсийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар, тасалбараас олох орлогын хэмжээ 12.2 хувиар тус тус өссөн аж.


“Акрополис” музейг хамгийн олон буюу 150 мянга гаруй хүн үзэж сонирхсон нь өнгөрсөн оны ижил үзүүлэлтээс 16.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин хүмүүсийн зочлох дуртай түүхийн дурсгалт газраар Афин хотын “Акрополис” шалгарсан байна.


Өнгөрсөн долдугаар сард Грекийн Соёлын яамнаас Аттика, Крит болон Пелопоннес зэрэг бүс дэх музей болон түүхийн дурсгалт газрууд багтсан 11 газарт цахимаар тасалбар захиалах үйлчилгээг нэвтрүүлжээ.


Энэхүү үйлчилгээ нь жуулчид тасалбар авахын тулд дараалалд зогсон хүлээдэг байсныг дуусгавар болгосон бөгөөд үйлчилгээг нэвтрүүлснээс хойших 14 хоногийн хугацаанд 145 мянга гаруй еврогийн үнэ бүхий тасалбар борлуулсан байна.

Холбоотой мэдээ