Д.Трампт илгээсэн сэжиг бүхий дугтуйг хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-03 13:07:53

ВАШИНГТОН. /ТАСС/. Америкийн нууц албаныхан тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампт хаягласан сэжиг бүхий дугтуйг хураан авсан тухай “The Hill” сонин мэдээлжээ.


Төрийн тэргүүнд хаягласан уг дугтуй өнгөрсөн даваа гарагт ирсэн бөгөөд дугтуйг Цагаан ордон руу оруулаагүй байна. Хууль сахиулах байгууллагынхан уг хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. “Fox News” телевизийн мэдээлснээр, дугтуйнд рицин хорт бодис байж магадгүй аж.


Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ