“Ногоон паспорт ” аян байгаль орчны боловсролтой иргэнийг төлөвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-04 09:36:37

Ховд \МОНЦАМЭ\ БОАЖЯ-наас хэрэгжүүлж байгаа “Ногоон паспорт” аян 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ. Аянд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ховд аймгийн удирдлагууд, аймгийн БОАЖГ-ын мэрэгжилтнүүд БСУГ, Жаргалант сумын эко сургуулийн "Эко клуб"-ын сурагчдын төлөөлөл оролцов.

 Арга хэмжээг хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулж Монгол орон даяар дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулу буй бөгөөд бидний амьдралд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, дэлхийн дулаарлыг бууруулахад иргэн бүрийн оролцоог хангах.Хандлагаа өөрчилж байгаль орчноо хамгаалахад хамтдаа оролцохоор УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын  дэвшүүлсэн уриаг албаныхан оролцогч сурагчдад уламжиллаа.

Ногоон паспорт аян хүүхдүүдэд  өдөр тутам хэрэглэдэг ус, цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээг эзэмшүүлэх,хог хаягдлаа ангилах,орчноо цэцэгжүүлэх,байгаль орчны боловсрол эзэмшүүлэх, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд тусална. “Ногоон паспорт аян байгаль дэлхийгээ хамгаалах томоохон ажлын эхлэл бөгөөд Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багш нарын оролцоотойгоор эко клубуудыг идэвхижүүлж сурагчдаа манлайлан оролцохыг  зохион байгуулагчид уриалсан юм.

Ногоон паспорт” эзэшиж байгаа сурагчдаар дамжуулан байгалиа хамгаалах уриалга дэвшүүлснээр бид 2030 он гэхэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчинд учирдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэнэ гэж албаныхан онцлов.

                                                                                                                                                                                                                                      А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ