Б.Ханбаатарын гэмт хэрэг шүүхэд шилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-25 12:03:35

Өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар  26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ хэрэг шүүхэд шилжсэн байна.

 Прокуророос хохирогчийг худал хэлж дуудаж, хүчирхийлэгчийн гарт хүргэж өгсөн Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболдыг энэ хэрэгт хамааралгүй, Н.Ханбаатар хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзсэн байна. Тиймээс Г.Ариунболд уг хэрэгт зөвхөн гэрчээр оролцож байгаа гэнэ.  Г.Ариунболд ажилдаа эргэн орж, ЗДТГ-ын даргын албан тушаалаа хашиж байгаа юм. Олны анхаарлыг татсан уг хэргийн шүүх хурлын эцсийн тов хараахан гараагүй байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ