Орхон аймгийн “ Номын төв” 40 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-16 01:25:05
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Номын төв 40 жилийн ойгоо ирэх есдүгээр сарын 23, 24-нд  тэмдэглэнэ. Ойн хүрээнд “Ном бидний амьдрал”, “Орхон аймгийн 40 жилийн номзүйн бүтээл” гэсэн хоёр томоохон бүтээл тууривах гэнэ.

Номзүйн бүтээлд Орхон аймаг, Эрдэнэт хотын тухай 1976 оноос хойшхи мэдээ, нийтлэл, өгүүлэл, тууж багтана. Мөн ойн хүрээнд “Уран үгсийн чуулган” зохиолч, яруу, найрагчдын чуулган, хэлэлцүүлэг, Хангайн бүсийн номын санчдын спортын уралдаан тэмцээн зохион байгуулах ажээ. Эдгээр ажилд 10 гаруй сая төгрөг шаардлагатай гэнэ. Ойг тэмдэглэх хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргахаар АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлжээ.

Орхон аймгийн Номын төв 1976 оны нэгдүгээр сард зургаан хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 1994 онд Номын төв болж өргөжжээ. Тус төв гадаадын болон Монголын сонгодог зохиолын 33.000 номтой бөгөөд өдөрт 250-300 иргэнд үйлчилдэг юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ