ОРХОН: Хүүхдийн спортын их наадамд багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-06-06 16:31:10

Баян-Өндөр, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын зуны VIII наадамд Орхон аймгийн баг тамирчид 15 алт, 15 мөнгө, 25 хүрэл нийт 55 медаль хүртэж 21 аймгаас тэргүүн байрт шалгарлаа. 


Энэ наадамд тус аймгаас 306 тамирчин 50 гаруй дасгалжуулагчийн хамт спортын 29 төрлөөр өрсөлдсөн юм. Энэ удаагийн наадамд багийн спорт сагсан бөмбөг, волейбол, гүйлт, харайлт, тусгай олимпын төрөл хонхтой бөмбөг зэрэг төрөлд үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна.


Монголын хүүхдийн спортын зуны наадамд тус аймгийн баг тамирчдын гаргасан амжилтыг дурдвал, 2015 онд Монголын хүүхдийн спортын зуны V наадамд спортын 20 төрлөөр 200 тамирчин оролцож, 21 аймгийн дүнгээр 2-р байр, 2019 онд Монголын хүүхдийн спортын зуны VI наадамд спортын 18 төрөлд 243 тамирчин оролцож, 21 аймгийн дүнгээр 2-р байр, 2023 онд Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд спортын 20 төрөлд 217 тамирчин оролцож, 21 аймгийн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилтыг үзүүлж байв.





Холбоотой мэдээ