Дэлхийн Пара шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-05 17:19:33

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн Пара шатрын аварга шалгаруулах тэмцээн БНЭУ-ын Гоа хотноо долоодугаар сарын 21-31-нд болж, шилдгүүдээ тодруулжээ.

 

Монголын шатрын холбооны мэдээлснээр, тус тэмцээнд дөрвөн тивийн 18 улсын 90 гаруй тамирчид оролцсоноос Монгол Улсаас шатрын спортын мастер М.Хишигбаяр, С.Сундуй нар амжилттай оролцож, спортын мастер М.Хишигбаяр Рапид болон Блиц төрөлд тус бүр хүрэл медаль хүртсэн байна.

 

Ташрамд дурдахад, ахмад тамирчин М.Хишигбаяр 1984 оны шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2017 оны Бүгд Найрамдах Киргиз Улсад болсон тусгай хэрэгцээт иргэдийн Ази тивийн шатрын аврага шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Монголын ахмад шатарчдын улсын хошой аварга болсон туршлагатай шатарчин юм. 

Холбоотой мэдээ