ОРХОН: Хавдрын оношилгоо эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төвийг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-31 11:22:51

Баян-Өндөр,2025 оны долоодугаар сарын 31/МОНЦАМЭ/. Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд байгуулж буй Хавдрын оношилгоо эмчилгээ, хяналт сэргийлэлтийн төвийн засварын явц 90 хувьтай үргэлжилж байна. Ирэх сарын 15-наас үйл ажиллагааг жигдрүүлэхээр төлөвлөжээ. 


Орон нутгийн төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ дотоод зохион байгуулалт хийснээр засварын ажил зургаадугаар сарын 15-нд эхэлсэн юм. Энэ төвийг байгуулснаар хавдар судлалын төрөлжсөн мэргэжлийн оношилгоо, эд, эсийн шинжилгээнээс эхлээд нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэлзүйн болон хоол зүйн зөвлөгөө зэрэг  12 төрлийн хавдрын тусламж үйлчилгээг үзүүлнэ гэв. 



Холбоотой мэдээ