ГОВЬ-АЛТАЙ: “Жангар” музейн үзмэрийн 40 гаруй хувийг тоолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-10 13:16:48

Есөнбулаг, 2025 оны 11 дүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн орон нутаг судлах “Жангар” музейн өв соёл, түүхийн дурсгалт зүйлсийн тооллогыг зохион байгуулж байна. 


Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн тушаал, Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тооллогыг зохион байгуулж байна. Тушаал, захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсэг төрийн болон орон нутгийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогыг энэ өдрүүдэд “Жангар” музейд хийж байна. 


Одоогоор тус музейд хадгалагдаж буй 2500 гаруй үзмэрийн 40 гаруй хувийг тоолоод байгаа тухай мэдээлэв. 


Холбоотой мэдээ