ХОВД: Нутгийн 90 орчим хувьд гандуу байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс өнөөдөр зуншлагын төлөв байдлын
талаар мэдээлэл танилцууллаа.
Одоогоор
Ховд нутгийн 10 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт хэвийн, 90 орчим хувьд дунд буюу гандуу гэсэн үнэлгээтэй
байна.
Ихэнх суманд бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-8 см байгаа юм. Сүүлийн үед агаар, хөрсөндөө халалт их, хөрсний чийг бага, хуурай халуун салхитай байснаас бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөө үзүүлж, зарим ургамал үзүүрээсээ шарлаж хатжээ.
Бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай байгаа ба Ховд нутгаар агаарын харьцангуй чийгийн дундаж 28-36 хувь, хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах эрсдэл өндөр байна.
Ховд
аймаг нь 17 сум, 91 багтай. Тус аймгийн нутаг дэвсгэрт 8000 гаруй малчин өрхийн
3.5 сая толгой мал бий.
Ихэнх
нутгаар зуншлага тааруу, бэлчээрийн ургамлын гарц муу байгаа тул аймаг, сумын
хэмжээнд өвс, тэжээл бэлтгэх, нөөцлөхөд онцгой анхаарч байна.