Санхүүгийн зөрчил гаргасан хоёр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-04 22:13:12
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба 2015 онд төсөвт 34, тусгай 10 сан, ОНӨҮ-ийн хоёр газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн 8 байгууллагад шалгалт хийжээ.

Iалгалтаар илэрсэн зөрчилд албан байгууллагуудад нөхөн төлбөрийн 63 акт, 36 албан шаардлага, 43 зөвлөмж хүргүүлжээ. Тус албанаас дутуу болон илүү цалин хөлс олгосон 22, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зургаа, үндсэн баримт буюу данс бүртгэлд тусгагдаагүй зардал гаргасан  12, хандивлаж, ивээн тэтгэсэн хоёр зэрэг нийт 63 зөрчилд  28 сая төгрөгийн акт тавьжээ. Үүнээс албан байгууллагууд 18.4 сая төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулсан байна. Мөн тус албаны шалгалтын дүнгээр хоёр албан тушаалтанд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлжээ.

Санхүүгийн хяналт, аудитын алба нь зөвхөн орон нутгийн төсөвт байгууллагад хоёр жилд нэг удаа дотоод аудитын шалгалт хийх зорилгоор 2015 онд байгуулагдсан юм.  Дотоод аудитын шалгалтын дэлгэрэнгүй мэдээг аймгийн Засаг даргад тайлагнадаг юм.

Б.Оюун-Эрдэнэ

    

 

 

 

Холбоотой мэдээ