Багийн ИНХ-ын байруудыг засварлаж тохижуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 12:31:07

Дархан сумын 9, 10, 11 зэрэг гурван “Багийн төв” шинэ Дарханы шинэ хорооллын 380 дугаар байранд байрлаж иргэддээ үйлчилдэг. Сумын ИТХ-ын Ажлын албанаас эрхлэн төрийн анхан шатны нэгж болох багийн иргэдийн нийтийн хурлын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажилласан. Өнгөрсөн онд сумынхаа бүх багуудын ИНХ-ын дарга нарт албан зориулалтын ширээ, сандал олгосон байна.

Тус гурван багийн ИНХ-ын дарга нар сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд хандаж өрөө тасалгаанд сууж ажиллах ажлын байрны нөхцөл боломж муу байгааг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Энэ дагуу Дархан сумын ИТХ-ын Т.Тулгаа, тус багаас сонгогдсон төлөөлөгч Б.Жавхлан, М.Энхтайван, Б.Буяндүүрэн нар газар дээр нь нөхцөл байдалтай танилцав. Багийн төвүүдийн таазнаас ус гоожсоноос гэрэл цахилгаангүй болсон. Цаашид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажил үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай болсныг үзэж танилцлаа. Түүнчлэн дээрх гурван багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар иргэдэд хүрч ажиллахад багийн төвд байнга суух хэрэгцээ шаардлага бий гэж Дархан сумын 9 дүгээр багийн ИНХ-ын дарга С.Чулуунхүү хэлэв. Тус багаас сонгогдсон төлөөлөгчид нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж уг асуудлыг шийдвэрлэж тохижуулах ажлыг эхлүүлнэ гэсэн юм. Засварын ажлыг энэ долоо хоногт багтаж  ус гоожиж байгааг зогсоож мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэдгийг сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа зөвлөөд өрөөний тохижилт хийх төсөв хөрөнгийн жагсаалтыг гаргаж сумын ИХТ-ын Ажлын албанд өгөөрэй гэлээ.

                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ