Буркино-Фасод үйлдсэн халдлагад наад зах нь 29 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-01-17 11:02:14

РАБАТ. /TASS/. Буркино-Фасо улсын нийслэл хотод үйлдсэн халдлагын улмаас Канад,Украин, Нидерланд,Швейцарь, Франц, АНУ зэрэг 18 орны иргэдийг оруулаад наад зах нь 29 хүн амиа алдсан тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.

Тус улсын Аюулгүй байдлын сайд Симон Компарегийн хэлснээр, нийтдээ 30 хүн шархадсан байна. Нийслэл Уагадугу хотын “Splendid” зочид буудалд болон “Cappuccino” кафед үйлдсэн халдлагын хариуцлагыг Сахел, Сахарын бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг “Лалын шашинт Магрибын орнууд дахь Аль-Каида” бүлэглэл хүлээсэн байна. Буркино-Фасогийн эрх баригчид ням гарагаас эхлэн тус улсад гурван өдрийн гашуудал зарласныг мэдэгджээ.

Зэвсэглэсэн этгээдүүд баасан гарагт Уагадугу хотод эхлээд кафед халдаж, дараа нь ихэвчлэн  НҮБ-ын ажилтнууд, барууны орны төлөөлөгчид буудалдаг "Splendid" зочид буудалд хүмүүсийг барьцаалжээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ