Ослын улмаас гэмтсэн цэргийн алба хаагчдын тав нь эмнэлгээс гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-05 15:50:00

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-нд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын Ми-8 нисдэг тэрэг Налайхад осолдож, нэг хүн амиа алдан, 10 хүнийг  Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчилж байв.

Гэмтсэн алба хаагчдын 5 нь биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ. Одоогоор нэг өвчтөн л анхаарал татахуйц байгаа аж. Үлдсэн 4 -ийн биеийн байдал сайжирсан учраас ойрын өдрүүдэд эмнэлгээс гарна хэмээн эмч нар хэллээ.

Ослын шалтгааныг тогтоох комисс ажиллаж байна. Осол болсны маргааш Зэвсэгт хүчний жанжин штабаас “Сар бүр хийдэг төлөвлөгөөт сургалтын нэг бөгөөд бүгд зэвсэгт хүчний алба хаагчид байсан” гэж мэдээлсэн. Ослын эцсийн дүгнэлт гараагүй байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ