АТГ-т талархал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-11 11:53:55

Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболдод Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Азийн сангийн суурин төлөөлөгч Мелони Линдберг мэндчилгээ дэвшүүлэв. Мөн  Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимаас Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлсэн байна. 

Уг талархлын бичигт “Авлигатай тэмцэх газар нь Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг Монголын оюутан залуучуудын дунд мэтгэлцээний урлагаар дамжуулан сурталчлан таниулж, залууст ёс зүйн төлөвшил олгох, авлигын эсрэг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Жил бүр оюутан залуусын хөгжлийн индэр болж байдаг танай байгууллагын хамт олныг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим хүндэтгэн амжилт хүсч энэхүү талархлыг хадгалуулав” гэжээ. Талархлыг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхмөнх Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямд гардуулав. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ