УЛС ТӨР
ТОЙМ: Шатахууны хомсдол үүсч, татвар, утаа эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын улс төр, нийгмийн амьдралд өнгөрөгч долоо хоногт анхаарал татахуйц хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал УИХ-аас Төв банкны /Монголбанк/ тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, олон улсын жишигт нийцсэн Төв банктай байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах тусгай сан байгууллаа. Үүнтэй зэрэгцэн Засгийн газрын тогтвортой байдлыг хөндсөн мэдээ мэдээлэл цацагдаж, УИХ-ын даргын нэр холбогдсон мэдээлэлдээ хариу мэдэгдэл хийв. Жанжин Д.Сүхбаатарын талбайд хоёр ч удаа жагсаал болж, татварын нэмэгдлийг эсэргүүцэн, агаарын бохирдлыг бууруулахад дорвитой ажил хийхийг шаардсан иргэд цугларч байхад шатахуун импортлогчид борлуулалтдаа хязгаарлалт хийж, хүндрэл үүсгэлээ. Энэ мэт өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
2288 өдөр