УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар өнөөдөр (2018.10.20) ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула Фон Дер Лайеныг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
2435 өдөр